LHAMOUR - Дэлхийн Худалдааны Байгууллагаас "ТУСГАЙ ШАГНАЛ" хүртлээ

LHAMOUR - Дэлхийн Худалдааны Байгууллагаас "ТУСГАЙ ШАГНАЛ" хүртлээ


Дэлхийн Худалдааны Байгууллагаас жил бүр зохион байгуулдаг "ДХБ-ын нээлттэй форум" 15 дахь удаагаа 2018 оны 10-р сарын 2-4 ны өдрүүдэд Женев хотноо амжилттай болж өндөрлөв.

Энэ арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдож, үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн нийтдээ 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлаа, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хуралдаануудын хүрээнд өрнүүлэв.


Энэ удаагийн нээлттэй форумын үеэр ДХБ-аас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилан “Open to Export” олон улсын уралдааныг зарлаж, бид шалгаруулалтад дэлхийн олон компаниас ТОП 10 компаний нэгээр тунан үлдэж, эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрын шагнал хүртлээ.