Ц. Азжаргал - IBM, Лантуун дохио

Ц. Азжаргал - IBM, Лантуун дохио


1.Та юу хийдэг вэ?

Миний New York хот дахь IBM-н ажлаас гадна би Монгол болон Дэлхийг холбогч дижитал гүүр болох Mongolia Live хуудсыг ажиллуулж байна. Хуудас маань Монголын соёл, уламжлал, хөгжим, нүүдэлчний хэв маягт хайртай 50 орны 49 хэлээр ярьдаг 440,000 дагагчтай. Бид түүх болон орчин үеийг хослуулсан Монголын гэх зүйлсүүдээр дэлхийг өөрсдөдөө татах хөгжилтэй, зохимжтой контентуудыг бүтээдэг. Гэхдээ контент маань зөвхөн зугаацуулахдаа биш боловсрол олгож мөн хүний эрхийг дэмждэг.

2.Үүнийг хийх болсон урам сэдэл тань юу вэ?

Би олон жилийн турш гадаадад сурч, ажиллаж ирсэн болоод ч тэрүү өөрийн өв соёлоо хүндэтгэж ирсэн. Монголынхоо үндэс суурьтай маш гүн гүнзгийгээр холбогдож эхэлсэн гэхэд болно. Эх орон маань маш дур булаам, бүхнээс үнэ цэнэтэй гэдгийг мэдэж бид дэлхийд гайхуулах олон зүйлтэй гэдгийг ухаарсан юм. Би боддог л доо мэргэн цэцэн ард иргэдтэй Монгол гэх жижигхэн улсад яагаад төрсөн нь шалтгаантай. Үүнийг би өөрийн дуу хоолойгоороо дамжуулж өөрсдийн түүхээ ярих мөн улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой үүрэг гэж хардаг. Бид дэлхийн эргэн тойронд амьдарч буй Монголын олон залуу дагагчтай. Тэд бидэнтэй үндэс сууриараа холбогдсон хүмүүс. Саяхан тэдний нэг нь бидний New York хотын Time Square-д хийсэн Монголын агаарын бохирдлын талаарх жагсаалын бичлэгийг үзсэнээс болоод Докторын зэргийн ажлаа агаарын бохирдолд хандуулахаар шийдсэн. Олон дагагчид маань хэлдэг “Бидний хөгжим бол дэлхий, ертөнцийн хөгжим”.

3.Таны бусдад өгмөөр байгаа хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

  • Өөрөөсөө илүү зүйлийг хүлээн зөвшөөр
  • Ямар нэгэн юм хэл бас хий. Учир нь энэ л үл тоомсорлолыг үгүй хийж чадна.
  • Аз жаргалыг олох түлхүүр бол бусдад туслах
  • Чамд хэн ч хариу барих ёсгүй
  • Амьдралд юм сайнаар бүтсэн ч төгс, бүтэхгүй байсан ч төгс - энэ бүтэлгүйтэл нь өөрөө төгс амьдралыг бий болгож байгааг анхаарах хэрэгтэй

4.Танд урам зориг өгдөг хэн нэгнийг хэлж өгнө үү.Олон хүмүүс надад урам өгдөг. Тэдний нэг бол охидын боловсролын төлөөх залуу зүтгэлтэн Malala Yousafzai юм. Тэр бараг л үхэх шахсан. Охидуудыг боловсролтой болоход нь туслахыг хүссэн учраас тэр улс руугаа буцаж яваагүй. Түүний хүүхэд насаа хэрхэн өнгөрөөсөн талаар унших үед миний зүрх зүсэгдэх шиг л болсон. Би түүний адил зүйлтэй нүүр тулаагүйдээ бас хэзээд хүссэн үедээ гэртээ харьж чаддаг гэдэгтээ талархаж явдаг. Түүнээс хэдий хүн бүр чимээгүй байсан ч нэг хүний дуу хоолой хангалттай чанга гэдгийг сурсан. Иймээс би ганцаараа ч байсан асуудлыг шийдэхийн тулд ямар нэг зүйл хэлж, хийхийг хичээдэг болсон доо.