Хавар бол шинэчлэгдэх цаг үе, гуужуулаад чийгшүүл

Хавар бол шинэчлэгдэх цаг үе, гуужуулаад чийгшүүл


Өвлийн зузаан хувцсаа тайлдагтай адил бидний арьс мөн хаврын улирал руу шилжих энэ үед нүүрний арьснаас гадна гар арчилгааг орхигдуулж болохгүй шүү. Ялангуяа халдварт өвчнөөс сэргийлэн тогтмол гараа угааж, гар ариутгагч хэрэглэж байгаа энэ цаг үед бидний гарын арьс хуурайших, эмзэгших, хагарах зэрэг асуудлууд бишгүй тулгарч байгаа биз ээ. Иймд бид сэтгэлээ шингээн хийсэн гар арчилгааны багцаа өнөөдөр онцолж, гэртээ гараа хэрхэн арчлах талаар зөвлөж байна. 


Гар арчилгааны хамгийн чухал эхний алхам бол кофетой гар гуужуулагч. Өвлийн улиралд удаан үргэлжилсэн давхаргыг гуужуулснаар гарын арьс гэрэлтсэн булбарай зөөлөн болдог тустай. Та 7 хоногт 1 удаа гуужуулагчаасаа хуурай халбагаар авч гараа чийгтэй байх үед нь зөөлөн гуужуулна. Цэвэр усаар зайлсны дараа шинэ арьсаа тэжээхийн тулд гарын тосоо арьсандаа шингэтэл иллэг хийх хэрэгтэйг мартуузай!