Олон зууны турш хэрэглэж ирсэн хонины сүүлний тосны ач тус

Олон зууны турш хэрэглэж ирсэн хонины сүүлний тосны ач тус


Эрүүл зөөлөн арьстай болох арьсны өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг эдгээр асуудлуудад амьтны гаралтай өөх тос хэрэглэх талаар таны санаанд шууд буухгүй л байх.

Хонины сүүлний тос нь масло болон наргил модны тосыг нийлүүлсэн мэт лавлаг бүтэцтэй.

Энэхүү тосны шатах температур өндөр учраас эрт дээр үеэс хүмүүс хоолондоо хэрэглэсээр ирсэн. Хонины сүүлний ханасан тос нь зүрх судсанд сөрөг нөлөөгүй бөгөөд хүний биед ач тустай болох нь тогтоогджээ. Харин өнөө цагт хүнсэнд канола тос, транс өөх тос мөн наранцэцгийн тосны хэрэглээ ихсэж байгаа нь хүний эрүүл мэндэд олон муу үр дагаврыг дагуулж, архаг үрэвсэл, стресс, сахарын өвчин зэргийг үүсгэх гол шалтгаан болоод байна.

Хонины сүүлний тосыг биеэн дээрээ шууд түрхэж хэрэглэх нь танд тийм ч сайхан сонсогдохгүй байж магад.

Хүний эсийн мембраны 50%-г ханасан өөх тос бүрдүүлдэг бөгөөд энэ нь ханасан өөх тосны хүчлүүдийн хувьтай маш төстэй байдаг. Өөх тосны хүчил нь арьсны эсийн эрүүл байдлыг хангаж, арьсыг нөхөн төлжүүлж, сэргээх чухал тэжээл болдог.

Хонины сүүлний тос нь жин хасах юмуу дархлааг сайжруулахад сайн ба A, D, E, K витаминаар баялаг учраас үрчлээс багасгаж мөн арьсны зөөлөн байдлыг хадгалдаг.