Үүсгэн байгуулагч

Үүсгэн байгуулагч

Хүндэт үйлчлүүлэгчид ээ,

LHAMOUR-ийн үүсгэн байгуулагчийн хувьд би анх эхлүүлсэн алсын хараагаа хуваалцаж байна. Эхлээд энэ нь маш энгийн байсан: өөрийнхөө асуудлын шийдлийг олох. Дараа нь илүү том болж эхэлсэн: бусад хүмүүсийн амьдрал болон нийгэмдээ томоор нөлөөлөх.

Европт олон жил амьдарсаныхаа дараа 2012 онд Монголын анхны салхин цахилгаан станцыг барьсан компанид ажиллахаар Монголдоо ирсэн. Удалгүй агаарын бохирдол, чанар муутай ус, эрс тэс уур амьсгал зэргийн нөлөөллөөс болж амьдралдаа харшил, тууралтгүй явсан би харшилтай болж эхэлсэн. Яах учраа олохгүй их гайхаж эхэлсэн. Би хэзээ ч арьсны асуудалтай байгаагүй учраас арьс маань надад хэр их чухал гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй юм билээ. Арьс бидний эрүүл мэндийн толь бөгөөд энэ нь надад маш их зүйлийг ойлгуулж эхлэв. Би эмч нартай зөвлөлдсөн бөгөөд тэд намайг нэгэнт л гадны сөрөг нөлөөллийг өөрчилж чадахгүй тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэхдээ би тохирох бүтээгдэхүүн тухайн үед олж чадсангүй. Импортых байсан ч, тийм ч байгалийн гаралтай биш эсвэл чанар муутай байгаад байсан. Тиймээс бүтээгдэхүүний найрлагын жагсаалтыг анхааралтай үзэж, ер нь яг байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж яг юуг хэлээд байгааг судалж эхэлсэн. Өөрийнхөө асуудлыг эргэцүүлээд, энэ нь харин намайг арьс болон бүтээгдэхүүн хоорондын нөлөөг судлах хүсэл тэмүүлэлтэй болгосон юм. Үүнийгээ илүү гүнзгийрүүлээд, дэлхийн тэргүүний Органик гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн Формула Ботаника-д сурч, мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний технологич болсон юм. Би ахисан шатны диплом авч, удалгүй монгол түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Гэртээ хүссэн бүтээгдэхүүнээ гаргаж авч хийж байлаа. Дараа нь яг над шиг арьсны асуудалтай байсан гэр бүлийнхэн болон найз нөхөддөө бэлэглэж эхэлсэн. Ер нь хүмүүсийн ихэнх нь 1) арьсны харшилтай 2) арьс нь ямар төрөл болохыг мэддэггүй 3) бүтээгдэхүүнүүд яг аль нь тохирох талаар хангалттай мэдээлэл байдаггүй 4) арьсны тухай худал мэдээлэлд итгэн өдөр тутмын буруу арьс арчилгаатай 5) арьсыг чухал гэж үздэггүй болж таарсан.

Тиймээс би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээ ашиглан арьсны асуудлаа шийдэхээс гадна Монголынхоо гайхалтай өвөрмөц түүхий эдийг хэрэглэж болох боломжоо ашиглан, хувиараа бизнес эрхлэх аялалаа эхлүүлсэн. Тиймээс LHAMOUR нь хайр дээр суурилсан гэдэгт би итгэдэг. Өөрийгөө хайрлах, өөртөө анхаарал тавих, бусдыг хайрлах, хүрээлэн орчноо хайрлахын зэрэгцээ бусаддаа мэдлэг, хүсэл тэмүүллийг хуваалцах философийг түгээж байгаа юм. Манай зээ дүүгийн нэрийг LHAMO гэдэг, учир нь одоо хийж байгаа зүйл маань бидний хойч үеийнхэнд болон бидний одоо байгаа нийгэмд нөлөөлж, бид бие биедээ болон байгаль эх дэлхийдээ анхаарал халамж тавьдаг ирээдүйг бүтээхийг хүсэж байна.

Он цагийн хэлхээ

5 сар 2012 – Д.Хулан (үүсгэн байгуулагч) АНУ-аас Монгол руу буцсан нь
2012-02-22

5 сар 2012 – Д.Хулан (үүсгэн байгуулагч) АНУ-аас Монгол руу буцсан нь

1 / 27
12 сар 2012 – Үүсгэн байгуулагч амьдралдаа анх удаа харшилтай болсон нь
2012-12-31

12 сар 2012 – Үүсгэн байгуулагч амьдралдаа анх удаа харшилтай болсон нь

2 / 27
6 сар 2013 – Арьсны талаарх судалгаагаа эхлүүлсэн
2013-06-30

6 сар 2013 – Арьсны талаарх судалгаагаа эхлүүлсэн

3 / 27
4 сар 2014 – Органик гоо сайхны найрлагын дипломоо хамгаалсан нь. Тус сургуулийн анхны Монгол төгсгөгч
2014-04-09

4 сар 2014 – Органик гоо сайхны найрлагын дипломоо хамгаалсан нь. Тус сургуулийн анхны Монгол төгсгөгч

4 / 27
6 сар 2014 – Натурал Эссеншлс ХХК-г үүсгэн байгуулж Лхамур эхэлсэн нь
2014-06-04

6 сар 2014 – Натурал Эссеншлс ХХК-г үүсгэн байгуулж Лхамур эхэлсэн нь

5 / 27
9 сар 2014 – Үйлдвэр, оффисдоо орсон нь
2014-09-02

9 сар 2014 – Үйлдвэр, оффисдоо орсон нь

6 / 27
9 сар 2014 – Анхны бүтээгдэхүүн болох «Ванны бөмбөг» онлайнаар зарж эхэлсэн
2014-09-17

9 сар 2014 – Анхны бүтээгдэхүүн болох «Ванны бөмбөг» онлайнаар зарж эхэлсэн

7 / 27
9 сар 2014 – Хулгай орж, оффисоос нь бүх зүйлийг хулгайлж, бүх мэдээллээ алдсан нь
2014-09-24

9 сар 2014 – Хулгай орж, оффисоос нь бүх зүйлийг хулгайлж, бүх мэдээллээ алдсан нь

8 / 27
12 сар 2014 – Болих гэж байлаа
2014-12-02

12 сар 2014 – Болих гэж байлаа

9 / 27
12 сар 2014 – Бүх зүйлийг эхнээс нь эхлүүлсэн нь
2014-12-18

12 сар 2014 – Бүх зүйлийг эхнээс нь эхлүүлсэн нь

10 / 27
2 сар 2015 – Дэлгүүрт анх удаа бүтээгдэхүүнээ тавьсан нь
2015-02-02

2 сар 2015 – Дэлгүүрт анх удаа бүтээгдэхүүнээ тавьсан нь

11 / 27
2 сар 2015 – Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Органик гэрчилгээгээ авсан нь
2015-02-10

2 сар 2015 – Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Органик гэрчилгээгээ авсан нь

12 / 27
3 сар 2015 – Bloomberg бидний талаар «Монгол улс анх удаа уруул өнгөлөгч, ванны бөмбөг хийлээ» хэмээн мэдээллэсэн нь
2015-03-10

3 сар 2015 – Bloomberg бидний талаар «Монгол улс анх удаа уруул өнгөлөгч, ванны бөмбөг хийлээ» хэмээн мэдээллэсэн нь

13 / 27
3 сар 2015 – Бүхий л Монгол ТВ, сэтгүүл, мэдээгээр гарч эхэлсэн нь
2015-03-15

3 сар 2015 – Бүхий л Монгол ТВ, сэтгүүл, мэдээгээр гарч эхэлсэн нь

14 / 27
5 сар 2015 – Кофетой биеийн арьс гуужуулагчаа хийсэн нь
2015-05-05

5 сар 2015 – Кофетой биеийн арьс гуужуулагчаа хийсэн нь

15 / 27
11 сар 2015 - Оны шилдэг шинэ жижиг дунд үйлдвэр шагнал, Аж үйлдвэрийн яам
2015-11-03

11 сар 2015 - Оны шилдэг шинэ жижиг дунд үйлдвэр шагнал, Аж үйлдвэрийн яам

16 / 27
12 сар 2015 - Оны шилдэг энтрепренёр, Худалдаа аж үйлдвэрийн танхим
2015-12-09

12 сар 2015 - Оны шилдэг энтрепренёр, Худалдаа аж үйлдвэрийн танхим

17 / 27
7 сар 2016 – Шангри-ла молл дэлгүүрийн цогцолборт анхны нэрийн дэлгүүрээ нээсэн нь
2016-07-05

7 сар 2016 – Шангри-ла молл дэлгүүрийн цогцолборт анхны нэрийн дэлгүүрээ нээсэн нь

18 / 27
7 сар 2016 – Анхны спа-гаа нээсэн нь. Харамсалтай нь жилийн дараа хаах ёстой байсан
2016-07-21

7 сар 2016 – Анхны спа-гаа нээсэн нь. Харамсалтай нь жилийн дараа хаах ёстой байсан

19 / 27
8 сар 2016 - Азийн шилдэг хариуцлагатай жижиг, дунд бизнес шагнал, Сингапур улс
2016-08-17

8 сар 2016 - Азийн шилдэг хариуцлагатай жижиг, дунд бизнес шагнал, Сингапур улс

20 / 27
8 сар 2016 – Д.Хулан Азийн шилдэг энтрепренёр тэмцээнд түрүүлсэн, Тайвань улс,
2016-08-26

8 сар 2016 – Д.Хулан Азийн шилдэг энтрепренёр тэмцээнд түрүүлсэн, Тайвань улс,

21 / 27
1 сар 2017 – Анхны экспортоо эхлүүлж, Хонг Конг-д борлуулж эхэлсэн нь
2017-01-02

1 сар 2017 – Анхны экспортоо эхлүүлж, Хонг Конг-д борлуулж эхэлсэн нь

22 / 27
4 сар 2017 – Улсын их дэлгүүрийн 1 давхарт өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн нь
2017-04-04

4 сар 2017 – Улсын их дэлгүүрийн 1 давхарт өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн нь

23 / 27
10 сар 2017 – Тайваньд экспортоо эхлүүлсэн нь
2017-10-04

10 сар 2017 – Тайваньд экспортоо эхлүүлсэн нь

24 / 27
11 сар 2017 – Канад улсад экспортоо эхлүүлсэн нь
2017-11-07

11 сар 2017 – Канад улсад экспортоо эхлүүлсэн нь

25 / 27
4 сар 2018 – 3 дахь нэрийн дэлгүүрээ Зайсан Хилл дэлгүүрийн цогцолборт нээсэн нь
2018-04-10

4 сар 2018 – 3 дахь нэрийн дэлгүүрээ Зайсан Хилл дэлгүүрийн цогцолборт нээсэн нь

26 / 27
4 сар 2018 – АНУ-д борлуулалтаа www.givalry.com цахим хуудсаар дамжуулж хийж эхэлсэн нь
2018-04-25

4 сар 2018 – АНУ-д борлуулалтаа www.givalry.com цахим хуудсаар дамжуулж хийж эхэлсэн нь

27 / 27
02 2012
12 2012
06 2013
04 2014
06 2014
09 2014
09 2014
09 2014
12 2014
12 2014
02 2015
02 2015
03 2015
03 2015
05 2015
11 2015
12 2015
07 2016
07 2016
08 2016
08 2016
01 2017
04 2017
10 2017
11 2017
04 2018
04 2018

Баг хамт олон

Манай бүх бүтээгдэхүүнүүд гар аргаар хийгдсэн байгаа. Манай мундаг, хөдөлмөрч үйлдвэрийн эмэгтэйчүүдтэй танилцана уу.

Хулан

Хулан

Европт олон жил амьдарсаныхаа дараа 2012 онд Монголын анхны салхин цахилган станц барьсан компанид ажиллахаар Монголдоо ирсэн. Удалгүй агаарын бохирдол, чанар муутай ус, эрс тэс уур амьсгал зэргийн нөлөөллөөс болж амьдралдаа харшил, тууралтгүй явсан би харшилтай болж эхэлсэн.

Гийхнаран

Гийхнаран

Үйлдвэрийн тосны цехийн чанар шалгагч Гийхнаран

Би анх 2015 оны 3 сард “Lhamour”-т ажилд орж байсан. Тэр үед органик бүтээгдэхүүн гэж юу болох, байгалийн гаралтай гэж ямар бүтээгдэхүүнийг хэлдгийг огт мэддэггүй байлаа. Ажлын анхны өдөр үйлдвэрийн үүдээр орж ирэхэд нэг л гоё сэтгэлд таатай үнэр үнэртэж билээ. Тэр өдрөөс эхлэн ажилдаа өдөр бүр шинээр дурлаж, шинэ бүтээгдэхүүн гарах бүрд догдолж шинэ хүүхдээ өлгийдөн авч байгаатай жил мэдрэмж мэдрэгддэг.

Д. Хандмаа

Д. Хандмаа

Үйлдвэрийн тосны цехийн ажилтан

Анх 2017 оны 9 сард ажилд орсон. Тийм ч удаан хугацаа биш ч гэлээ шинэхэн байгуулагдсан залуухан компанид бол ууган ажилчдынхаа нэгт орно.

Анх залуухан захирлын маань гэрээсээ эхлүүлсэн үйлдвэрлэл цөөхөн хэдэн жилийн дотор ингэж их амжилт гарахад мэдээж нэг гэр бүл шиг зүтгэсэн хамт олны маань ялангуяа миний хувь нэмэр орсон гэж бодохоор үнэхээр бахархмаар байдаг шүү.

Чанцалдулам

Чанцалдулам

Үйлдвэрийн тосны цехийн ажилтан

Алтантунгалаг

Алтантунгалаг

Үйлдвэрийн тосны цехийн ажилтан Ц. Алтантунгалаг

Би анх компанидаа 2016 онд орохдоо няраваар 1 жил ажиллаж одоогоор үйлдвэрийнхээ тосны цехэд ажиллаж байна. 

Лхамурт ажилд орохынхоо өмнө ийм брэнд байдаг талаар ямар ч мэдлэггүй байлаа. Ажилдаа ирэхэд цөөхөн ч гэсэн их сайхан хамт олон өндөр боловсролтой залуухан захирал угтан авахад нь сайхан сэтгэгдэл төрсөн. Үйлдвэрийн ажилтан болоод хамт олноосоо ихийг сурч мэдэж байгаадаа их сэтгэл хангалуун байдагдаа. 

Баярцэцэг

Баярцэцэг


Үйлдвэрийн анхны ажилтан, савангийн цехний чанар шалгагч Э.Баярцэцэг: ЭНЭ ЗӨВХӨН МИНИЙ АЖИЛ БИШ МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ БОЛСОН

Анх энэ ажилд орохдоо Лхамур байтугай органик бүтээгдэхүүний ямар ч ойлтголтгүй байлаа. Манай дүү надад Лхамурт ажилд орохыг санал болгосны дагуу ирж уулзан үйлдвэрт туслахаар орж ажиллав. 

Бадамханд

Бадамханд

Үйлдвэрийн савангийн цехийн ажилтан

ЯАГААД ГАР АРГААР ҮЙЛДВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ ВЭ

Гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд сэтгэл шингэсэн байдаг. Аливаа нэгэн бүтээгдэхүүнийг зохион бүтээж байгаа хүмүүсийг та анзаардаг уу? Бүтээлүүд нь ихэвчлэн инээд хөөр, хүндэтгэл бас бахархал дээр бүтээгддэг. Эдгээр шинж чанарууд бүтээл рүү нь мөн уусч ордог. Бүтээгдэхүүн гараар хийхдээ хүн өөрийнхөө сэтгэл зүрхээ шингээдэг. Өөр нэгэн хүн тухайн бүтээгдэхүүнийг нь авахдаа тэр сэтгэлийг нь мэдэрдэг. Гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь өнгө, хэлбэр, бүтцээс илүүтэйгээр тухайн хүний сэтгэл шингэсэн болохоор ямар ч массаар их хэмжээгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс өөр байдаг билээ.



Тогтвортой хөгжлийн зорилгууд руу чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг нийгмийн энтрепренершип старт-ап

Бидний амьдарч буй дэлхий нь цаг уурын өөрчлөлт, ядуурал, эрүүл мэнд болон боловсролтой холбоотой олон асуудлуудтай тулгарч байна. Эдгээр асуудлууд нь бүгд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд хүн бүр өөрсдийн өөрчлөлтийг бий болгох хэрэгтэй. Жижиг өөрчлөлтүүд ч үүнд ихээр нөлөөлдөг. Тиймээс эдгээр тулгамдаж буй асуудлуудад шийдэл олохын тулд НҮБ-аас Тогтвортой Хөгжлийн Зорилго /ТХЗ, 17 зорилго, 169 зорилт/ 2015 онд баталсан юм. Үүнээс бид нийгэмд тулгарч буй гол асуудлууд болох эдийн засаг, байгаль орчинд эерэгээр нөлөөлөх ТХ-н 10 зорилгод нь үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг компанийн хувьд эх дэлхийгээ хайрлан хамгаалж илүү сайхан болгох нь бидний зорилго бөгөөд бид хаягдалгүй үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнүүддээ дахин боловсруулсан түүхий эд ашиглан байгальдаа ээлтэй үйл ажиллагааг сурталчлан таниулдаг билээ. Бид байгуулагдснаасаа хойш эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлж, амжиргааны түвшин доогуур хүүхдүүдэд туслан, ажилчиддаа, залуу үеийн төлөөлөгчиддөө мөн хамтран ажилладаг байгууллагууддаа тогтвортой хөгжлийн талаар тогтмол таниулж ирсэн. 

Өөрийгөө хайрлая, бусдыг хайрлая, эх дэлхийгээ хайрлая. 



БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ Цаг уурын өөрчлөлт дэлхийн хүн бүхэнд нөлөөлж байгаа. Тиймээс бүгдээрээ нийлж чадлаараа байгальд ээлтэй хандах хэрэгтэй. Ялангуяа үйлдвэрлэгч нар хэрэглэгч нартай хамтран байгальд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн талаар хэлэлцэж, хамтдаа шийдэл олохын төлөө ажиллах нь чухал. Лхамур үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дахин боловсруулсан цаасыг идэвхтэй ашиглахыг уриалсан байгаа. Бид дахин боловсруулсан цаасаар өөрсдөө бэлгийн сагснууд хийснээр байгальд хортой хэрэглээг багасгаж байгаа. Бид дэлгүүр дээрээ ч мөн хаягдалгүй булангаа нээж, саван болон биеийн тосоо худалдаанд гаргаж эхэлснээр хэрэглэгч маань ч бас бидэнтэй хамт савлагааны хэрэглээг багасгаж, байгальд ээлтэй байх боломжтой болсон.


ЧАНАРТАЙ ТҮҮХИЙ ЭДҮҮД Түүхий эдүүд маань манай брэндийн гол онцлог болон бидний ажлын үндсэн суурь маань билээ. Бид эдгээр түүхий эдүүдийг хэрэглэхгүйгээр арьсны асуудалтай болон хэт хуурай арьстай хүмүүст сайн чанарын бүтээгдэхүүн хүргэж чадахгүй байх байсан. Бид хамгийн дээд зэрэглэлийн мөн Монголд олддог онцгой түүхий эдүүдийг ашигладаг билээ. Жишээ нь чацаргана, нохойн хошуу, хонины сүүлний тос, ганга, халгай гэх мэт. Мөн бид олон улсад ч цөөн компаниудын хэлж чадах шинэхэн ямааны болон сарлагийн сүү хэрэглэдгээрээ онцлог. Бид судалгаа шинжилгээ дээр үндэслэсэн өөрийн патенттэй бүтээгдэхүүн гаргаснаар Монгол хүний ур ухаан шингэсэн, хүний арьсанд шаардлагатай тэжээл өгөхүйц шинэлэг бүтээгдэхүүнийг олон улсад гаргах боломжтой байгаа. Бидний түүхий эдүүд бол бидний бахархал.