Биеийн арьс арчилгаа ба Body butter, Cream, Body oil, Body lotion - хоорондоо ямар ялгаатай вэ?

Биеийн арьс арчилгаа ба Body butter, Cream, Body oil, Body lotion - хоорондоо ямар ялгаатай вэ?


Body butter буюу биеийн өтгөн тос

Та үүнийг бидний хүнсэндээ хэрэглэж ирсэн маслотай адилтган төсөөлж болно. Бусад төрлөөсөө хамгийн өтгөн, эрдэс тэжээлээр баялаг тосыг butter гэж нэрлэдэг. Ургамлын шингэн тос болон өтгөн тосны холимгоос бүрдэж усны оролцоогүй хийгддэг ба бага зэрэг хурц үнэртэй, шингэхдээ арай удаан байдаг. Ургамлын гаралтай шингэн тос нь арьсанд зайлшгүй хэрэгцээтэй найрлагыг өгч бас тогтоон барьж байдаг бол butter буюу өтгөн тос нь palm, Shea, cocoa, mango зэрэг самар, үрнээс гаргаж авсан эрдэс, тэжээл ихтэй тос юм. Иймд хэрэгтэй орц найрлагыг агуулсан body butter нь чийгшлийг тогтоон барьж арьсыг зөөлрүүлж тэжээл өгдөг учир туйлын хуурай арьсанд мөн дун өвлийн хатуу ширүүн уур амьсгалд хэрэглэвэл тохиромжтой. Ихэнхдээ спа, арьс судлалын мэргэжилтнүүд үүнийг уруул, гар, тохой, гуя, хөлийн ул гэх биеийн эмзэг, ширүүн арьстай хэсэгт хэрэглэхийг санал болгодог нь ийн учиртай.

Cream

Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд body butter-тай төстэй боловч нэмэлтээр aloe, hydrosol, ургамлын ханд зэрэг усан суурьтай найрлагатай холилдон хийгддэг. Зарим үйлдвэрлэгчид wax-ны төрөл болох зөгийн лав мөн эмульс ашигладаг учир тослог өтгөн хэрнээ шингэц нь арай хурдан байдаг. Хуурай болон бүх төрлийн арьсанд тохиромжтой байдгаараа давуу талтай. Хуурай хүйтэн улиралд хэрэглэвэл тохиромжтой.

Body oil

Body oil нь арьсыг зөөлрүүлж тэжээл өгдөг. Тэд хүний арьсанд агуулагддаг байгалиасаа өгөгдсөн тостой ижил бүтэцтэй учраас бидний алдсан байгалийн тосыг нөхөн өгч, арьсанд хурдан шингэдэг. Non-comedogenic учраас арьсны нүх, сүвийг бөглөнө гэж айх хэрэггүй. Гэвч та батганы асуудалтай бол нүүр, цээж, нуруу зэрэг асуудалтай хэсгээ ургамлын шингэн тосноос хол байлгах нь зүйтэй. Шүршүүрт орсны дараах чийглэг хуурай эмзэг арьсанд гайхалтай зохицно. Зөвхөн тэжээл өгөөд зогсохгүй биеийн массаж хийхэд хэрэглэгддэг.

Body lotion

Эсрэгээрээ, Lotion бол үндсэндээ cream-тэй төстэй боловч илүү их ус агуулдаг учир бараг түрхэх явцад шууд шингэдэг гэхэд болно. Гэвч butter болон cream шиг чийгшлээ удаан барьдаггүй учир хуурай арьсанд тийм ч тохиромжтой биш юм. Ихэвчлэн үүнийг гарын шуу, гэдэс, гуяны хэсэгт хэрэглэх нь тохиромжтой. Та зуны халуун, чийглэг уур амьсгалтай нөхцөлд амьдардаг бол үүнийг хэрэглэх нь хамгийн тохиромжтой.