Lhamour layer png
ЯАГААД ГАР АРГААР ҮЙЛДВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ ВЭ

Гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд сэтгэл шингэсэн байдаг. Аливаа нэгэн бүтээгдэхүүнийг зохион бүтээж байгаа хүмүүсийг та анзаардаг уу? Бүтээлүүд нь ихэвчлэн инээд хөөр, хүндэтгэл бас бахархал дээр бүтээгддэг. Эдгээр шинж чанарууд бүтээл рүү нь мөн уусч ордог. Бүтээгдэхүүн гараар хийхдээ хүн өөрийнхөө сэтгэл зүрхээ шингээдэг. Өөр нэгэн хүн тухайн бүтээгдэхүүнийг нь авахдаа тэр сэтгэлийг нь мэдэрдэг. Гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь өнгө, хэлбэр, бүтцээс илүүтэйгээр тухайн хүний сэтгэл шингэсэн болохоор ямар ч массаар их хэмжээгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс өөр байдаг билээ.



Тогтвортой хөгжлийн зорилгууд руу чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг нийгмийн энтрепренершип старт-ап

Бидний амьдарч буй дэлхий нь цаг уурын өөрчлөлт, ядуурал, эрүүл мэнд болон боловсролтой холбоотой олон асуудлуудтай тулгарч байна. Эдгээр асуудлууд нь бүгд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд хүн бүр өөрсдийн өөрчлөлтийг бий болгох хэрэгтэй. Жижиг өөрчлөлтүүд ч үүнд ихээр нөлөөлдөг. Тиймээс эдгээр тулгамдаж буй асуудлуудад шийдэл олохын тулд НҮБ-аас Тогтвортой Хөгжлийн Зорилго /ТХЗ, 17 зорилго, 169 зорилт/ 2015 онд баталсан юм. Үүнээс бид нийгэмд тулгарч буй гол асуудлууд болох эдийн засаг, байгаль орчинд эерэгээр нөлөөлөх ТХ-н 10 зорилгод нь үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг компанийн хувьд эх дэлхийгээ хайрлан хамгаалж илүү сайхан болгох нь бидний зорилго бөгөөд бид хаягдалгүй үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнүүддээ дахин боловсруулсан түүхий эд ашиглан байгальдаа ээлтэй үйл ажиллагааг сурталчлан таниулдаг билээ. Бид байгуулагдснаасаа хойш эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлж, амжиргааны түвшин доогуур хүүхдүүдэд туслан, ажилчиддаа, залуу үеийн төлөөлөгчиддөө мөн хамтран ажилладаг байгууллагууддаа тогтвортой хөгжлийн талаар тогтмол таниулж ирсэн. 

Өөрийгөө хайрлая, бусдыг хайрлая, эх дэлхийгээ хайрлая. 



БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ Цаг уурын өөрчлөлт дэлхийн хүн бүхэнд нөлөөлж байгаа. Тиймээс бүгдээрээ нийлж чадлаараа байгальд ээлтэй хандах хэрэгтэй. Ялангуяа үйлдвэрлэгч нар хэрэглэгч нартай хамтран байгальд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн талаар хэлэлцэж, хамтдаа шийдэл олохын төлөө ажиллах нь чухал. Лхамур үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дахин боловсруулсан цаасыг идэвхтэй ашиглахыг уриалсан байгаа. Бид дахин боловсруулсан цаасаар өөрсдөө бэлгийн сагснууд хийснээр байгальд хортой хэрэглээг багасгаж байгаа. Бид дэлгүүр дээрээ ч мөн хаягдалгүй булангаа нээж, саван болон биеийн тосоо худалдаанд гаргаж эхэлснээр хэрэглэгч маань ч бас бидэнтэй хамт савлагааны хэрэглээг багасгаж, байгальд ээлтэй байх боломжтой болсон.


ЧАНАРТАЙ ТҮҮХИЙ ЭДҮҮД Түүхий эдүүд маань манай брэндийн гол онцлог болон бидний ажлын үндсэн суурь маань билээ. Бид эдгээр түүхий эдүүдийг хэрэглэхгүйгээр арьсны асуудалтай болон хэт хуурай арьстай хүмүүст сайн чанарын бүтээгдэхүүн хүргэж чадахгүй байх байсан. Бид хамгийн дээд зэрэглэлийн мөн Монголд олддог онцгой түүхий эдүүдийг ашигладаг билээ. Жишээ нь чацаргана, нохойн хошуу, хонины сүүлний тос, ганга, халгай гэх мэт. Мөн бид олон улсад ч цөөн компаниудын хэлж чадах шинэхэн ямааны болон сарлагийн сүү хэрэглэдгээрээ онцлог. Бид судалгаа шинжилгээ дээр үндэслэсэн өөрийн патенттэй бүтээгдэхүүн гаргаснаар Монгол хүний ур ухаан шингэсэн, хүний арьсанд шаардлагатай тэжээл өгөхүйц шинэлэг бүтээгдэхүүнийг олон улсад гаргах боломжтой байгаа. Бидний түүхий эдүүд бол бидний бахархал.