Байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох 5 шалтгаан

Байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох 5 шалтгаан


Гоо сайхны салбар бол дэлхийд хэдэн тэрбумаараа үнэлэгдэж буй маш том зах зээл. Гэвч тэдний ихэнх нь мөнгөний төлөө явж хамгийн ашигтай хямд зардлаар химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалтаа ихэсгэх маркетингийн зорилгоор эрчимтэй залуужуулах, үрчлээний эсрэг гэсэн үгнүүдээр биднийг хуурсаар л байна. Тэгэхээр хэдэн мянга, сая, тэрбум хүн өдөр бүр өөрийгөө, эх дэлхийгээ хордуулж байгаа бол. Аз болоход бидний хүсэж буй гоо сайхныг ямар ч эрсдэлгүйгээр өгч чадах байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн байгаа нь сайн хэрэг. Сүүлийн жилүүдэд органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд гоо сайхны салбарт хувьсал хийж байна.

Юугаар ч орлуулашгүй орц, найрлага


Хэчнээн том брэнд байх нь хамаагүй бүтээгдэхүүн нь химийн найрлаган дээр суурилсан бол үнэтэй байлаа гээд байгалийн шим тэжээлийг орлож чадах биш дээ. Байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүний 80-90% нь хүний биед шим тэжээлээ өгөх чадвартай идэвхтэй орц, найрлагыг агуулсан байдаг. Энэ бол тэднийг бусдаас үнэ цэнэтэй болгодог зүйл шүү дээ.

Харшил үүсгэхгүй


Эмзэг арьстай хүмүүс дэлгүүрт ороод л гартаа таарсан бүтээгдэхүүнээ шууд авч чаддаггүй. Учир нь жирийн арьсыг бодвол тэд химийн найрлагад маш мэдрэмтгий байдаг ба арьс нь тэр даруй сануулга өгч хариу үйлдэл үзүүлдэг юм. Гэвч байгалийн гаралтай бүтээгдэхүүн арьс цочроохгүй маш зөөлөн байдаг учир санаа зоволтгүй. Та харшилдаг байгалийн орц, найрлагаа мэддэг бол их амархан. Түүхий эдийн жагсаалттай танилцаж өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгоход л болно. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний шошгоноос хэрэглэсэн бүх найрлагыг ямар ч төвөггүй харах боломжтой байдаг.

Таны эрүүл мэнд бүхнээс үнэ цэнэтэй


Та арьсан дээрээ юу түрхэнэ таны эд эрхтэн түүгээр хооллож байдаг. Судалгаагаар химийн аргаар гаргаж авсан синтетик орц найрлага нь арьсны харшил, гормоны эмгэг бүр хорт хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй гэж батлагдсан байдаг. Ийм эрсдэлтэй алхмыг та хүсэж байна гэж үү.

Нийгмийн хариуцлага


Та химийн найрлагатай бүтээгдэхүүн зөвхөн бидэнд л сөрөг нөлөө үзүүлдэг гэж бодсон уу. Үгүй дээ. Хүрээлэн буй орчинд ч гэсэн хамаатай. Дэлхийд хуванцар хог хаягдал жил бүр 300 сая тонноор нэмэгдэж байна. Тэдний ихээхэн хувь нь гоо сайхны бүтээгдэхүүний хуванцар хаягдал савнууд. Үүгээр зогсохгүй арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог PHTALATES гэх найрлага нь гол, нуур, далайн орчинг сүйтгэж загасны аймагт аюул учруулдаг гэнэ. Та органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгох нь өөрийгөө болоод байгаль дэлхийгээ хайрлах хайр юм.

Уламжлалт сэцэн ухаан


Хүн бол байгалийн амьтан. Эрт дээр үеэс л өвөг дээдэс маань байгальтайгаа зохицон амьдарч шим тэжээлийг нь хүртэж амьдрал ахуй, эрүүл мэнд, арьс арчилгаандаа хэрэглэсээр иржээ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд дэвшилтэт технологи, шинжлэх ухааны асар их нээлтүүд биднийг гайхшруулж, амьдралыг илүү хялбар болгосон ч эргээд өөрсдийгөө хорлон, эх дэлхийгээ ч тарчлаан зовоох шалтгаан болж байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн гайхалтай арга ухаан хэзээд үнэ цэнэтэй. Энэ бол бидний байгальтайгаа зохицон эх дэлхийдээ ээлтэй амьдрах хамгийн зөв арга.