• Танайх бүтээгдэхүүнүүдээ амьтан дээр туршдаг уу?

    Бид байгуулагдсан цагаасаа хойш амьтад дээр огт туршилт хийгээгүй мөн гуравдагч этгээдээр дамжуулан туршилт хийлгэдэггүй болно.

  • Өөхөн тос арьсанд хэр үр өгөөжтэй вэ?

    Өөхөн тос арьсанд олон төрлийн ашиг тустай.

    A, D, K, E витамин, Омега 3-аар баялаг ба үрэвслийн эсрэг шинж чанартай.

    Бидний эсийн мембран бүтэцний 50 хувийг өөхөн тосны ханасан тосны хүчилтэй ижил ханасан тос бүрдүүлдэг. Иймээс, энэ нь бидний арьсны амин судлалтай маш нийцтэй байдаг ба арьсны чийгшлийг хадгалахад тусалдаг. Мөн цаашилбал, өөхний хүчлүүд нь арьсыг сэргээж, нөхөн төлжүүлэхэд туслах амин чухал тэжээлүүдийг агуулдаг. Өөхөн тосны байгалиасаа өгөгдсөн тосны хүчлүүд нь стиараны хүчил, олек хүчил (Омега 9), хосолсон линолений хүчил (CLA), палмитолик хүчил (Омега 7) мөн палмитик хүчлээр баялаг юм.

  • Арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог өөхөн тос ямар түүхтэй вэ?

    Өөхөн тосыг олон зууны турш Монголын хуурай, ширүүн цаг агаарт нүүдэлчин малчид арьсаа чийгшүүлж, зөөлрүүлэхийн тулд хэрэглэсээр иржээ. Энэ нь мөн Герман, АНУ зэрэг дэлхийн бусад хэсгүүдэд хэрэглэгддэг уламжлалт найрлага юм. Доктор A.W. Chase, MD (АНУ) 1866 онд тосон түрхлэгний 10 жорыг жагсаасан номыг хэвлэлтэнд гаргасан ба түүний 8 нь өөхөн тосыг багтаасан байв.

  • Өөхөн тос нь ямар арьсанд тустай вэ?

    Өөхөн тос бол экзем, тууралт, псориазыг намдаадаг онцгой найрлага юм. Монголын Арьс судлалын үндэсний төв нь өвчтөнүүддээ бидний саван болон биеийн өтгөн тосыг ашигладаг ба үр дүн нь амжилттай байсан. Тэд эмчилгээний өөхөн тосыг олж мэдсэнийхээ дараа дахиж химийн найрлагад суурилсан бүтээгдэхүүн, стеройдын хэрэглээгээ зогсоосон. Тосны хүчлүүдийг улмаас, өөхөн тос нь хуурай арьс болон урууланд тэжээл өгөхийн зэрэгцээ арьсыг хүрээлэн буй орчны ширүүн элементүүдээс хамгаалдаг.

  • Өөхөн тос гэж юу вэ?

    Өөхөн тос бол амьтны өөхнөөс гаргаж авсан хатуу тослог бодис юм. Ихэвчлэн үнээнээс гаргаж авдаг мөн хонь, адуу, зэрлэг үхэрнээс гаргаж авч болно. Бидний зарим бүтээгдэхүүнүүд хонь болон үнээний өөхөн тосоор хийгддэг. Өөхөн тос нь лавлаг, өтгөн  бүтэцтэй мөн бүтээгдэхүүнүүд маань арьсанд ашиг тус өгөхөөс гадна бид тааламжтай үнэртэй байлгахын тулд байгалийн цэвэр эфирийн тосыг ашигладаг.

  • Танай шар буурцагны тос Генийн өөрчлөлтгүй юу?

    Тийм, бид байгаль орчны эрх тэгш байдлыг дэмждэг учраас энэ чухал юм.

  • Танай өөхөн тос хаанаас үүсэлтэй вэ?

    Өөхөн тосоо Монголын нүүдэлчин малчдаас аван, хамтран ажилладаг. Бид амьтадтай өрөвч энэрэнгүй, хайрлаж, халамжлан харьцсан эсэхийг нь нягталдаг. Тэд өвсөөр хооллож байгалийн эх нутагтаа эрх чөлөөтэй бэлчдэг.

  • Танай орц найрлага хаанаас үүсэлтэй вэ?

    Орц, найрлага бол брэндийн маань үндэс суурь юм. Гол түүхий эдүүдээ жижиг органик ферм эзэмшдэг гэр бүл мөн Монголын нүүдэлчин малчдаас тогтвортой авдаг. Бид дэлхийн цөөхөн брэндүүдийн хэлж чадах цэвэр ямаа болон сарлагийн сүү хэрэглэдэг. Бид манай утга учрыг ойлгодог, өөрийгөө хайрладаг, бусдыг хайрладаг, эх дэлхийгээ хайрладаг хамтрагчтай байхыг зорьдог. Үүсгэн байгуулагч маань орц, найрлага бүрээ хамгийн чанартай байлгах тал дээр санаа тавьдаг.

  • Лхамур бусад байгалийн гаралтай арьс арчилгааны брэндээс юугаараа ялгаатай вэ?

    Лхамурын бүтээгдэхүүнүүд эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, нярай гээд бүх насныханд мөн хуурай, харшилтай, экземтэй арьсанд зориулсан. Монголын Арьс судлалын үндэсний төв хүртэл экзем болон псориазаар шаналж буй өвчтөнүүддээ хэрэглэдэг ба үр дүн нь амжилттай гарсан. Иймээс та эдгээр бүтээгдэхүүнүүдийг аюулгүй мөн үр дүнтэй гэж найдаж болно.

    Лхамур зөвхөн арьс арчилгааны компани гэхээсээ илүү хайр дээр үндэслэсэн брэнд юм - Яагаад Лхамур гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой. Үүсгэн байгуулагч Хулан нь эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, Монголын анхааралд өртөггүй хүмүүс, нийгмийн эрх тэгш байдлыг хүчтэй дэмжигч юм. Бид байгаль орчны тогтвортой хөгжил, Монголын өвөрмөц орц найрлагатай хаягдалгүй бүтээгдэхүүн, нийгмийн хариуцлагын тухай нэгдмэл хандлагыг түгээж мөн олсон амжилт бүрээсээ нийгэмдээ хувь нэмрээ оруулж байна.

  • Лхамур гэж ямар утгатай вэ?

    Лхамур нь хайрыг илэрхийлж байгаа, тиймээс бидний хийж байгаа бүх зүйл хайр дээр үндэслэсэн байдаг.

  • Органик, байгалийн гаралтай 2-ын ялгаа нь юу вэ?

    Байгалийн гаралтай гэдэг нь аливаа нэгэн байгалийн гаралтай түүхий эд ашиглахыг хэлнэ. Бага зэрэг эсвэл огт өөрчлөлт оруулаагүй байх хэрэгтэй. Гэхдээ маш олон компаниуд химийн бодисоор бордоо болгож түүхий эдүүдээ ургуулдаг болохоор үүн дээр анхааралтай хандана уу.

    Органик гэхээр аливаа түүхий эдийг огт өөрчлөөгүй, байгалиас заяасан хэлбэрээр нь хэрэглэхийг хэлнэ. Түүхий эдээ боловсруулахдаа ч мөн химийн бодис оруулаагүйгээр боловсруулсан байх хэрэгтэй.

  • Та бүхэн ямар түүхий эдүүд хэрэглэдэг вэ?

    Бид маш онцгой Монголд олдох түүхий эдүүдийг олон улсад сайнд ордог түүхий эдүүдтэй хослуулан өөрсдийн патенттэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

    Бидний хэрэглэдэг түүхий эдүүд: Сарлагийн сүү, ямааны сүү, чацаргана, нохойн хошуу, зөгийн бөл, зөгийн лав, ганга, халгай, наргил модны тос, оливын тос, наранцэцгийн тос, адууны тос, хонины сүүлний тос, өөхөн тос, лаванда цэцгийн ханд, лууван, шар буурцагны тос гэх мэт.

  • Бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь хэр удаан вэ?

    Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацаа нь химийн бодистой болон хиймэл гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс бага. Бид удаан хадгалах бодис хэрэглэхдээ хүртэл олон улсад байгалийн гаралтай бүтээгдэхүүнд хүлээн зөвшөөрөгдсөн бодис хэрэглэдэг.

    Бид бүтээгдэхүүнээ шинэхэн талхтай зүйрлэдэг. Тиймээс ч бид бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчддээ хүргэхдээ хадгалах хугацаагаа анхаараасай гэж хүсч байна.

    Бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацаанууд:

    • Тосон бүтээгдэхүүнүүд: 2 жил
    • Биеийн арьс гуужуулагч болон ванны бөмбөгнүүд: 1 жил
    • Байгалийн гаралтай савангууд: 2 жил
    • Нүүр цэвэрлэгч конжак: онгойлгоогүй бол 2 жил. Онгойлгосон бол 2 сар
  • Гэрээт борлуулалч болох боломж бий юу?

    Тийм боломж байгаа. [email protected] руу бичиж холбогдоно уу.

  • Лхамур-аас тогтмол мэдээ авч болох уу. Яаж авах вэ?

    Лхамураас сар болгон тогтмол мэдээлэл эмайл-ээр явуулдаг. Үүнд бүтээгдэхүүн болон компаний талаар, мөн арьс арчилгаа болон эрүүл амьдралын хэв маягийн талаар бичдэг байгаа.

    Та энд дарж бүртгүүлнэ үү.


  • Танайд хүргэлт бий юу?

    Байгаа. 50,000 төгрөгөөс дээш худалдан авалт бүрт үнэгүй хүргэлт Улаанбаатар хот дотроо байгаа. Та сагсандаа бүтээгдэхүүнээ хийгээд бүх мэдээллээ үнэн зөвөөр бөглөж өгнө үү.

    Бид даваа-баасан гаригийн хооронд хүргэлт хийдэг ба та өдрийн 12 цагаас өмнө хүсэлтээ илгээх юм бол бид өдөртөө амжиж хүргэхээр байгаа.