Арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог хүний биед хортой найрлагууд

Арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог хүний биед хортой найрлагууд


Бид өглөө сэрээд шүдээ угаах, шүршүүрт орохоос эхлээд л биеийн арьс арчилгаа, нүүрний арьс арчилгаа, нүүрээ будах, цэвэрлэх гээд тогтсон үйлдлүүдээ өдөр бүр давтаж үүнтэй зэрэгцээд өдөрт бараг 10 хол давсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнүүд таны эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэх бүрэн дүүрэн баталгаатай болов уу. Гоо сайхан, арьс арчилгааны аж үйлдвэрлэлийг зохицуулах цөөхөн хэдхэн хуулиуд энэ асар том зах зээлийг бүрэн хамарч чадахгүйгээс болж аль хэдийнээ хортой нь батлагдсан найрлагууд арьс арчилгааны бүтээгдэхүүнд одоог хэр нь хэрэглэгдсээр байгаа нь харамсалтай.

Иймээс та эрсдэлд орохгүйн тулд дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний шошготой танилцах хэрэгтэй. Бидний уншихаас залхуурдаг бүр харахыг ч хүсдэггүй хэцүү хэллэгүүдтэй нэр томьёонууд ямар их хор уршгийг дагуулж хүн болоод байгаль орчинд заналхийлж, биднийг чимээгүй үхэл рүү дагуулж байгааг та энэхүү ХАР ЖАГСААЛТ-аас уншаад гайхшрах байх.

DEA (diethanolamine), MEA (Monoethanolamine) & TEA (triethanolamine)

Хэрэглээ: хөөсөрдөг бүтээгдэхүүн

Яагаад татгалзах ёстой вэ: Энэхүү химийн найрлага нь хорт хавдар үүсгэх чадвартай ба Европын орнуудад аль хэдийнээ хориглогдсон юм. Гэвч АНУ-н зарим үйлдвэрлэгч нар шампунь, сахлын хөөс, ванны хөөс зэрэг бүтээгдэхүүндээ одоог хүртэл хэрэглэсээр л байна.

Бүтээгдэхүүнүүд: нүүрний будаг, биеийн шингэн саван, шампунь, арьс арчилгааны бүтээгдэхүүн

Шошгоноос хэрхэн таних вэ: DEA, Diethanolamine, TEA, Triethanolamine

PHTHALATES

Хэрэглээ: ихэвчлэн синтетик үнэр оруулагч хийхэд хэрэглэгддэг

Яагаад татгалзах ёстой вэ: Үр хөврөл болоод нөхөн үржихүйд муугаар нөлөөлдөг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас (WHO) гаргасан судалгаагаар мөн адил хорт хавдар үүсгэх чадвартай гэж нотлогдсон байна.

Бүтээгдэхүүнүүд: үсний цацлага, уруулын будаг, үнэртэй ус, хумсны будаг

Шошгоноос хэрхэн таних вэ: Benzylbutyl phthalate (BzBP), Di-n-butyl phthalate, Dibutyl phthalate (DBP), Diethyl phthalate (DEP), Fragrance

Formaldehyde/DMDM Hydantion & Urea (Imidazolidinyl)

Хэрэглээ: удаан хадгалагч бодис

Яагаад татгалзах ёстой вэ: Арьсны харшил үүсгэгч, ходоод, гэдэс, уушги, элэгний хордлого, үе мөч, толгойн өвдөлт, цээжний өвдөлт, нойргүйдэл мөн дархлааны системийг муутгаж хорт хавдар үүсгэх аюултай.

Бүтээгдэхүүнүүд: хумсны будаг, үнэр дарагч, шампунь

Шошгоноос хэрхэн таних вэ: Formaldehyde, Formalin, Urea, Diazolidinyl urea, Imidazolidinyl urea, DMDM hydantoin, Quaternium-15, 2-bromo-2-nitropropane-1,3-diol, Sodium hydroxylmethylglycinate

PARABEN

Хэрэглээ: синтетик хадгалагч бодис

Яагаад татгалзах ёстой вэ: Дотоод шүүрлийн булчирхай, нөхөн үржихүй, ургын өсөлтөд сөргөөр нөлөөлж хөхний хорт хавдар үүсгэдэг.

Бүтээгдэхүүнүүд: саван, арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оо, үнэр дарагч

Шошгоноос хэрхэн таних вэ: alkyl parahydroxybenzoate, butylparaben, methylparaben, ethylparaben, propylparaben, isobutylparabens

PETROLATUM

Хэрэглээ: өтгөрүүлэгч, зөөлрүүлэгч бодис

Яагаад татгалзах ёстой вэ: хорт хавдар үүсгэгч Карцероген (carcinogen) агуулдаг.

Бүтээгдэхүүнүүд: арьс арчилгаа, бие арчилгаа, уруулын тэжээлийн тос, нүүрний будаг

Шошгоноос хэрхэн таних вэ: petrolatum, petroleum jelly, mineral oil

Propylene Glycol and Butylene Glycol

Хэрэглээ: чийгшүүлэгч бүтээгдэхүүн

Яагаад татгалзах ёстой вэ: Арьс руу маш хурдан нэвчиж уураг болон эсийн бүтцийг сулруулснаар тархи, элэг, бөөрний согог үүсгэж болзошгүй. Ургамлын хандыг гаргаж авахын тулд хэрэглэдэг. Үйлдвэрлэлийн явцад заавал хамгаалалтын бээлий, хувцастай харьцах ёстой ба хаягдлыг газарт булаж устгадаг байна.

Бүтээгдэхүүнүүд: арьс арчилгаа, үс арчилгаа, бие арчилгаа, нүүрний будаг, хүүхдийн арьс арчилгаа, контакт линз цэвэрлэгч

Шошгоноос хэрхэн таних вэ: Propylene Glycol, Proptylene Glycol, 1,2-Propanediol, PEG (polyethylene glycol), PPG (polypropylene glycol)

Sodium Lauryl/Laureth Sulfate

Хэрэглээ: хөөсөрдөг бүтээгдэхүүн

Яагаад татгалзах ёстой вэ: Арьсны бүтэц, дархлааны системийг алдагдуулдаг. Амьтан дээр хийсэн туршилтын үр дүнд нүдний хараанд сөргөөр нөлөөлж, амьсгал давчдуулж, арьсны цочрол үүсгэж цаашлаад үхэлд хүргэх аюултай гэж гарсан байна.

Бүтээгдэхүүнүүд: Шампунь, нүүрний цэвэрлэгч, биеийн хөөс, ванны хөөс, хүүхдийн хөөс, шүдний оо

Шошгоноос хэрхэн таних вэ: Sodium Laureth Sulfate, Sodium Lauryl Sulfate, Sodium Lauryl Ether Sulfate, Anhydrous Sodium Lauryl Sulfate, Irium

Synthetic Colorants (FD&C colors)

Хэрэглээ: гоо сайхны бүтээгдэхүүнд хиймэл өнгө оруулах

Яагаад татгалзах ёстой вэ: Арьсыг цочроож, харшлын шинж тэмдэг илэрдэг. Хорт хавдар үүсгэгч карцероген агуулдаг.

Бүтээгдэхүүнүүд: шампунь, нүүр цэвэрлэгч, биеийн хөөс, арьс арчилгаа, хүүхдийн бүтээгдэхүүн, үс арчилгаа, нүүрний будаг

Шошгоноос хэрхэн таних вэ: FD&C or D&C (FD&C RED NO. 40)

Synthetic Fragrances

Хэрэглээ: гоо сайхны бүтээгдэхүүнд хиймлээр үнэр оруулахад хэрэглэдэг химийн нэгдлүүд

Яагаад татгалзах ёстой вэ: Харшлыг өдөөж дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч нөхөн үржихүйн системд сөрөг нөлөөтэй.

Бүтээгдэхүүнүүд: үс арчилгаа, арьс арчилгаа, нүүрний будаг, бие арчилгаа, үнэртэй ус

Шошгоноос хэрхэн таних вэ: fragrance, parfum

Synthetic Sunscreens

Хэрэглээ: нарны хамгаалалт

Яагаад татгалзах ёстой вэ: хүний биеийн гормоныг сүйтгэх хуурамч даавар үүсгэдэг. Арьсыг цочроох аюултай.

Бүтээгдэхүүнүүд: нарны тос, нүүрний чийгшүүлэгч, уруулын хамгаалалт

Шошгоноос хэрхэн таних вэ: 4-Methyl-Benzylidencamphor (4-MBC), Oxybenzone Benzophenone-3, Octyl-methoyl-cinnamates (OMC), Octyl-Dimethyl-Para-Amino-Benzoic Acid (OD-PABA), Homosalate(HMS)

Methylisothiazolinone (MIT)

Хэрэглээ: удаан хадгалагч бодис

Яагаад татгалзах хэрэгтэй вэ: Хүний мэдрэлийн эсүүдийг хордуулж урагт сөрөг нөлөөтэй. Харшлыг өдөөдөг.

Бүтээгдэхүүнүүд: үс арчилгаа, биеийн хөөс, нарны тос, арьс арчилгаа

Шошгоноос хэрхэн таних вэ: 3 (2h) -Isothiazolone, 2-Methyl-; 2-Methyl-3 (2h) -Isothiazolone; 2-Methyl-4-Isothiazolin-3-One; 2-Methyl- 3 (2h) -Isothiazolone; 2-Methyl-2h-Isothiazol-3-One; 3 (2h) Isothiazolone, 2methyl; 2-Methyl-3 (2h) -Isothiazolone; 2-Methyl-4-Isothiazolin-3-One

LEAD (хар тугалга)

Хэрэглээ: химийн нэмэлт өнгө оруулагч

Яагаад татгалзах хэрэгтэй вэ: Мэдрэлийн эсүүдийг хордуулж, тархины согог үүсгэн, IQ-г бууруулж мөн үр зулбуулах аюултай.

Бүтээгдэхүүнүүд: уруулын будаг, хумсны будаг, үсний будаг, цайруулагч оо

Шошгоноос хэрхэн таних вэ: C.I. 77575; Glover; Ks-4; Lead (Acgih) ; Lead Flake; Lead Inorganic; Lead S2; Olow (Polish) ; Omaha ; Grant

MINERAL OIL (эрдсийн гаралтай тос)

Хэрэглээ: чийгшүүлэгч бүтээгдэхүүн

Яагаад татгалзах хэрэгтэй вэ: Арьсан дээр пластик давхарга үүсгэж арьсны нүхийг бөглөж амьсгалах боломжгүй болгодог. Мөн хорт хавдар үүсгэгч “полициклик үнэрт устөрөгч” (polycyclic aromatic hydrocarbon PAH) агуулдаг.

Бүтээгдэхүүнүүд: хүүхдийн арьс арчилгаа, биеийн арьс арчилгаа, нүүрний будаг

Шошгоноос хэрхэн таних вэ: Liquid petroleum, Liquidum paraffinum, Petrolatum, Paraffin oil, Mineral oil

TRICLOSAN

Хэрэглээ: синтетик бактерийн эсрэг нэгдэл

Яагаад татгалзах хэрэгтэй вэ: Гормон болон дархлааны системд өөрчлөлт оруулж, харшлыг өдөөж, хорт хавдар үүсгэх аюултай. АНУ 2017 оны 12 сараас улс даяараа албан ёсоор хориглох санамж бичиг гаргасан.

Бүтээгдэхүүнүүд: бактерийн эсрэг саван, шүдний оо, ам зайлагч, нүүрний будаг, уруулын будаг

Шошгоноос хэрхэн таних вэ: triclosan

Эх сурвалж:

https://www.fda.gov/

https://www.ewg.org/skindeep/

https://www.globalhealingcenter.com